baigal : Ертөнцийн гурав

Ертөнцийн гурав

Ертөнцийн гурав

Ертөнцийн гурван дунд:
Сал онгоцноос салбал далайн дунд
Саадаг нумнаас салбал дайсны дунд
Сайн мориноос салбал талын дунд

Ертөнцийн гурван бардам:

Хад сайтын үнэг бардам
Хадам сайтын хүргэн бардам
Нохой сайтын хот
бардам

Ертөнцийн гурван хурдан
Салхит тэнгэрийн үүл нэг хурдан
Саруул ухаантны санах нэг хурдан
Сайн морины давхих нэг хурдан

Ертөнцийн гурван хар
Цасанд мөр хар
Цаасанд бичиг хар
Зарганд үг хар

Ертөнцийн гурван шар
Эрдэнэд алт нэг шар
Эдэд жанч нэг шар
Идээнд уураг нэг шар

Ертөнцийн гурван харш
Шивнээ үг нөхөрт харш
Шиврээ бороо дээлэнд харш
Их санаа биед харш

Ертөнцийн гурван хагас
Унтах үхэхийн хагас
Унгах баахын хагас
Уурлах галзуурахын хагас


Ертөнцийн гурван янаг
Баян хүнд худалдаачин янаг
Бааран хүнд нохой янаг

Ховч хүнд ноён янаг

Ертөнцийн гурван худал

Тэхийн эвэр тэнгэрт хүрнэ гэдэг нэгхудал
Тэмээн сүүл газарт хүрнэ гэдэг нэг худал
Тэнэг хүн ноён сууна гэдэг нэг худал

Ертөнцийн гурван цовоо
Ой сайтай хүн нэг цовоо
Онгон талын туурайтан нэг цовоо
Онц сурдаг хүүхэд нэг цовоо

Ертөнцийн гурван муу
Ахмадын үгийг сонсдоггүй бол нэг муу
Аав ээжээ асардаггүй бол нэг муу
Ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол нэг муу

Ертөнцийн гурван том
Оосор бүчгүйгээс орчлон том
Оёор оломгүйгээс далай том
Орой хязгааргүйгээс огторгуй том

Ертөнцийн гурван олддоггүй
Хаднаас хальж үхсэн хаг шаазгайн мах нэг олддоггүй
Модноос унасан морин шоргоолжны мах нэг олддоггүй
Хийдэд суугаад турж үхсэн гэлэнгийн мах нэг олддоггүй

Ертөнцийн гурван хол
Үхэртэй хүнд газар хол
Үгүйрсэн хүнд юм хол
Үхсэн хүнд дэр хол

Ертөнцийн гурван гэмшил
Нумгүй явбал ав дээр гэмшил
Номгүй лам хурал дээр гэмшил
Үйлгүй хүүхэн өгсөн газар гэмшил

Ертөнцийн гурван тус
Төрөхөд халамжлахын тус
Өвдөхөд сувилахын тус
Үхэхэд яс барихын тус

Ертөнцийн гурван буг
Харамч эм гэрийн буг
Хавтай түлээ галын буг
Хатсан ховоо худгийн буг

Ертөнцийн гурван догшин
Эрэг рүү буусан ус нэг догшин
Эмээлээ хөглүүлсэн морь нэг догшин
Эхнэрээ голсон хархүү нэг догшин

Ертөнцийн гурван цэгц
Сая буусан бэр нэг цэгц
Нуурт буусан нугас нэг цэгц
Хүлэг морины дэл нэг цэгц

Ертөнцийн гурван дутуу
Уул бүслүүргүй нэг дутуу
Далай таглаагүй нэг дутуу
Тэнгэр баганагүй нэг дутуу

Ертөнцийн гурван олон
Худалч хүний нээрээ олон
Хуурамч хүний хөөрхий олон
Хуудуу хүний за олон

Ертөнцийн гурван ширүүн
Хөгширсөн үхрийн хэл нэг ширүүн
Хаднаас гарсан хайрга нэг ширүүн
Хааны тогтоосон хууль нэг ширүүн

Ертөнцийн гурван шившиг
Аманцар морь авын шившиг
Аальгүй авгай гэрийн шившиг
Хэрүүлч хүн хээрийн шившиг

Ертөнцийн гурван бэрх
Чулуун дээр ногоо ургуулах нэг бэрх
Усан дээр гал түлэх нэг бэрх
Үхрийн эвэр дээр цас тогтоох нэг бэрх

Ертөнцийн гурван гутамшиг
Үхэргүй хүн намрын цагт гутамш
иг

Үргүй хүн үхэхийн цагт гутамшиг

Эрдэмгүй хүн номын газар гутамшиг

Ертөнцийн гурван балай
Эрдэмгүй хүн номын газар балай
Хоол ихэдвэл бөөлжис балай
Хог ихэдвэл новш балай
Хов ихэдвэл хэрүүл балай

Ертөнцийн гурван бар
Муу муудаа бар
Муур хулганадаа бар
Муна гадсандаа бар

Ертөнцийн гурван барагдах
Төмөр болд хатуу боловч удаандаа элэгдэж барагдах
Тэргэл нар том боловч удаандаа шатаж барагдах
Тэрэгний тэнхлэг бөх боловч удаандаа тасарч барагдах

Ертөнцийн гурван байна
Ус байваас замаг байна
Уул байваас зам байна
Ухаантан байваас засаг байна

Ертөнцийн гурван байх
Уул хэдий өндөр боловч оргилтой байх
Далай хэдий гүн боловч ёроолтой байх
Тал хэдий уудам боловч хөвөөтэй байх

Ертөнцийн гурван байхгүй
Үнэн үгэнд худал байхгүй
Үхрийн эвэрт цас байхгүй
Өмх модонд хавч байхгүй

Ертөнцийн гурван холгүй
Авир зангаа засахгүй бол нэрээ барах нь холгүй
Ашиг хөрөнгөө аривлахгүй бол юмаа барах нь холгүй
Архи дарсаа болихгүй бол амиа алдах нь холгүй

Ертөнцийн гурван баярлах
Үл ханах ховдог санаатан эд малд баярлах
Үлэмж дээд ихэс дээдэс үнэн номоор явбал баярлах
Үргэлж хөөрөмхий онгироо зант хүн мэдвээс баярлах

Ертөнцийн гурван битгий
Өсч буй хөвгүүнд өс битгий бод
Өтөлж буй хүнд өр битгий тавь
Өшиж буй хүнд сэрэмж битгий алд

Ертөнцийн гурван битгий
Үнсээ битгий өвстэй газар асга
Үхрээ битгий шүлхийтэй газар бэлчээ
Өвөлжөөгөө битгий жавартай газар барь

Ертөнцийн гурван бүү
Сохор үхэрт худаг бүү үзүүл
Солиотой хүнд хутга бүү бариул
Согтуу хүнд архи бүү хундагал

Ертөнцийн гурван бодох
Алхахаасаа урьд гүйхийг бодох
Амтлахаасаа урьд цадахыг бодох
Авлахаасаа урьд өвчихийг бодох

Оёхоосоо урьд гоёхыг бодох
Олохоосоо урьд зарахыг бодох
Оочихоосоо урьд залиглахыг бодох

Аавыгаа санавал авгыгаа бод
Ээжийгээ санавал нагацыгаа бод
Ахыгаа санавал бэргэнээ бод

Ертөнцийн гурван богино
Эрдэм багатын бодлого богино
Энэрэл муутын нас богино
Эмээл муутын ганзага богино

Ертөнцийн гурван биш
Баян бүхэн өглөгч биш
Баатар бүхэн мөнх биш
Багш бүхэн эрдэмт биш

Зам бүхэн шулуун биш
Жуумалзсан бүхэн нөхөр биш
Зөрсөн бүхэн дайсан биш

Зурам том ч тарвага биш
Зул гэрэлтэй ч нар биш
Зураг
сайхан ч бурхан биш

Ертөнцийн гурван бардам
Бартаа сайтын үнэг бардам
Багш сайтын шавь бардам
Барлаг сайтын ноён бардам

Бэр сайт хадам бардам
Билүү сайт хутга бардам
Бэлчээр сайт мал бардам

Ертөнцийн гурван баян
Хөх тэнгэр үүлсээр баян
Хөрст газар үндсээр баян
Хөлгүй далай загасаар баян

Ертөнцийн гурван алга
Агсам моринд амар заяа алга
Ааштай хүнд аз жаргал алга
Ажилч хүнд амсхийх зав алга

Ертөнцийн гурван амаргүй
Зовлон олон бол сэтгэл амаргүй
Зүүд олон бол зүрх амаргүй
Зоос олон бол санаа амаргүй
start=84 , cViewSize=50 , cPageCount=3

Сэтгэгдэл: 134-с 85-134 харуулж байна

null
Зочин

Ахархрр

Ganbold (зочин)

ёстойм гоё

Энхжин (зочин)

Их амр юм аа

Зочин

Аааааааа

Зочин (зочин)

Ertontsiin 3 baharhaliig helj ogooch

Зочин (зочин)

Ertontsiin 3 baharhaliig helj ogooch

рсыобж (зочин)

Итлаввыпьбм оавыыароолппа оооол

Маам (зочин)

Ямар сонин юм бэ? Саихан. Буруу гэх зэрэг ховор гэх нь огт алга.

зочин (зочин)

Баярлалаа.

muu (зочин)

muu

зочин (зочин)

Баярлалаа. их хэрэг боллоо.

Номин Эрдэнэ (зочин)

Ертөнцийн гурван хагас худлаа болоод байна

Зочин

Ертенцийн гурван гое мэддэг хун байвал хэлж туслаач

м элбэрэл (зочин)

хооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооообаярллаа

Д.нямдаваа (зочин)

монгол улс

зочин (зочин)

Дайсан гэж байхгүй юм уу?

Зочин

бэөөхх

ммм (зочин)

the three endless hings

Индра (зочин)

103.2017.0420 Надад таалагдлаа.

Зочин

jn

Барс (зочин)

маш их ертөнцийн гурав бн

Хичээлд донтогч (зочин)

Ертөнцийн гурван ажилсаг хэрэгтэй байсан гэхдээ баярлалаа

Зочин

Hatuu baihgui yumuu

Энхтуул (зочин)

Хатуу байхгүй юмуу

Зочин

Ертөнцийн гурван гал нар гол хадаг тэнгэр гэж байхгүй юм уу?

сарангоо (зочин)

сонирхолтоил юм гэхдээ ертөнциин гурван бохир алга

baaska (зочин)

ashgui daalgavaraa hiilee bayrlalaa

зочин (зочин)

баярлалаа маш их хэрэг боллоо.

Төгсөө (зочин)

Нэг бхгүй юүү

төгсөө (зочин)

нэг

төгсөө (зочин)

нэг

төгсөө (зочин)

нэг

төгсөө (зочин)

нэг

төгсөө (зочин)

нэг

төгсөө (зочин)

нэг

төгсөө (зочин)

нэг

төгсөө (зочин)

нэг

bayraa (зочин)

goy ym

nergui (зочин)

????ү?????????????????????????????????????????????????????????????

Suragch (зочин)

1 бнуу

тээгий (зочин)

Хэрэгтэй зүйл байна

hust (зочин)

Teneg

мөөжгө (зочин)

нилээд их ертөнцийн 3 алга байна хаачишийн бэ?

Nico Robin (зочин)

Ертөнцийн гурван улаан хаана байна

Nico Robin (зочин)

Нимээд өгөөрэй

Бөгс (зочин)

Хлоооооо хаанаас олсиииииин

Би хүн биш (зочин)

ертөнцийн 3 зөөлөн хаана байна ааааааа???

Зочин (зочин)

Ертөнцийн гурван дулаан бхгү юмуу

нэр (зочин)

Сайхан алга

Маргад-Эрдэнэ (зочин)

Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)